Элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ оны зургаадугаар сарын 8-11-нд авахаар төлөвлөсөн. Энэ хугацааг өөрчлөхгүй хэмээн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр хэллээ.
Ингэхдээ шалгалтыг зөвхөн заавал үзэх судлагдахуунаар авах юм. Өмнөх жилүүдэд заавал үзэх судлагдахуун болон сонгох судлах агуулгыг хамтатган авдаг байсан бол энэ жил сурагчид урт хугацаанд багшаасаа хол байж, зөвлөгөө тусламж авах боломж нь хомс байгаа тул ийнхүү шийдвэрлэсэн байна.
Мөн элсэлтийн ерөнхий шалгалтаас өмнө Монгол хэлний эхний шалгалтыг дөрөвдүгээр сарын 25-нд авна. Хэрэв Монгол хэлний шалгалтдаа босго 400 оноогоо авч чадаагүй бол тавдугаар сарын 16-нд дахин шалгалтад орох ёстой юм.
Хоёр шалгалтад босго оноогоо аваагүй бол Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх эрхгүй болно.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...