Энэ жил дэлхийн олон улс оронд парламентын болон Ерөнхийлөгчийн сонгууль болно. Сүүлийн жилүүдэд хэн нэгнийг ямар ч ор үндэслэлгүйгээр гүтгэн доромжилсон хуурамч мэдээллүүд, тархи угаалтууд, хэн ч үнэн мөнийг нь тогтоон шүүгээгүй байхад хэн нэгнийг буруутган чичилсэн мэдээллүүд нийгмийн сүлжээгээр нэг “хөглөрөх” болж. Үүнийг улс төрийн зорилгоор ашиглаж, сонгуулийн үр дүнд хүртэл хүчтэй нөлөөлж байгаа нь худлаа биш. Хуурамч мэдээллээр дамжуулан нийгмийн сэтгэлзүйд нөлөөлөх нөлөө дэлхий нийтэд аюулын харанга дэлдэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, Европын орнуудын сонгууль, Брекситийн санал асуулга гээд дэлхийн улс төрийн томоохон үйл явдлуудад хуурамч мэдээллийн гүйцэтгэсэн үүрэг их байгааг шүүмжлэх болсон. Тухайлбал, Эдинбургийн их сургуулийн судлаачид Brexit-ийн бүх нийтийн санал асуулгад нөлөөлөхөд ашиглагдсан Санкт-Петербургт төвтэй троллоор ажилладаг нийгмийн сүлжээн дэх 400 гаруй хуурамч аккаунтыг илрүүлжээ.
Түүнчлэн 2016 оны АНУ-ын сонгуулийн кампанит ажлын үеэр “Twitter” ботууд гэгддэг автомат компьютерийн програмууд (Оросоос гаралтай гэж үздэг) Трампын гол өрсөлдөгч Клинтоны тухай сөрөг мэдээллийг маш ихээр тараасан байна. Харин Трампын талаар харьцангуй эерэг мэдээллүүдийг тараажээ. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой нийтлэл, хуурамч мэдээллийг хошин мэдээний болон хувийн хаягуудаас тасралтгүй тараасан байгаа юм. Өөрөөр хэлбэл Клинтоны сурталчилгааны хувьд ихэвчлэн телевиз, сонин, сэтгүүл, сайт зэрэг уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дээр тулгуурласан байсан бол Трамп фэйсбүүк, твиттер зэрэг цахим сүлжээг сурталчилгааныхаа гол хэрэгслээр сонгожээ. Энэ удаа ч тэр өмнөх арга барилаа ашиглах төлөвтэй байгаа гэж ажиглагчид үзэж байна.
Учир нь цахим сүлжээ гэдэг бол ухуулга сурталчилгааны асар том, үнэгүй орон зай. Энд л “цагаан цаас” шиг сонгогчид бий. Дээр нь энэ ертөнцөд хэн нэгний хэл амыг таглаж, мэдээлэлд шүүлтүүр тавьж, үнэн зөвийг нь шүүх, хянах боломж тун ховор, бас хэцүү. Тиймээс худал мэдээлэл тараагчид, хөлсний бичээчид буюу “троллууд” энэ орон зайг маш ухаалагаар ашиглаж, сонгогчдын тархийг угааж, худал мэдээллээ үнэн болтол нь мянган удаа давтдаг.
Хуурамч мэдээллийг аливаа улс орны нийгмийн сэтгэлзүй, ашиг сонирхол, үнэт зүйл, сонгох, сонгогдох эрхэд нөлөөлөх зорилгоор бэлтгэж, боловсруулан олон нийтийг хуурч төөрөгдүүлэн, дуулиан тарьж, өөрт ашигтай шийдвэр гаргуулах эсрэгээрээ өөрт ашиггүй шийдвэр гаргуулахгүйн тулд тусгайлан бэлтгэн, тараадаг байна.
Хуурамч мэдээлэл тараах явдал нь шинэ үзэгдэл биш бөгөөд олон нийтийн санаа бодлыг хуурч төөрөгдүүлэх далд санаа зорилготой байх тул аюулгүй байдлын судалгаанд үүнийг “хар суртал ухуулга” ч гэж нэрлэдэг. Харин сонгуулийн үеийн хар суртал ухуулгыг “цахим популизм” гэж нэрлэдэг байна.
Хуурамч мэдээ тараах хамгийн гол сувгууд нь твиттер, фэйсбүүк. Троллууд худал ташаа мэдээллээ хэсэг хугацааны давтамжтайгаар сүр дуулиантайгаар шинэ мэдээлэл мэт гаргаж ирнэ. Заримдаа хошигнол маягаар, зурагт хуудас хэлбэрээр гэх мэт хүмүүст хүргэж болох бүхий л аргаар тараадаг. Нийгмийн сүлжээний хамгийн том флатформ болох фэйсбүүк компани 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө худал мэдээлэлтэй тэмцэх хүчин чармайлтаа өргөжүүлж байгаагаа саяхан мэдэгдсэн. Гэвч олон хүн, тэр дундаа АНУ-ын нэр хүндтэй улс төрчид үүнд итгэхгүй байгаагаа илэрхийлсээр байна.
Худал ташаа мэдээллийг өөгшүүлэхгүй байх хамгийн чухал хүчин зүйл бол иргэдийн боловсрол, сонгуулийн үед бол сонгогчдын боловсрол юм. Хэн ч хорьж цагдаж дийлэхгүй болсон цахим сүлжээний мэдээллүүдэд гагцхүү хэрэглэгчид буюу иргэд өөрсдөө л шүүлтүүртэй хандах хэрэгтэй. Харамсалтай нь сонгогчдын боловсрол тааруу, хууль хяналт сул улс орнуудад хуурамч мэдээлэл гэдэг зүйл газар авч, сонгуулийн үр дүнд шууд нөлөөлж байна. Мөн ард иргэдийн хэт туйлшрамтгай байдал “троллууд” тоглолтоо хийдэг. Хуурамч мэдээлэлтэй тэмцэх өөр нэг хүчтэй хэрэгсэл бол мэдээж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд. Үүний тулд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөрсдөө үнэн байх шаардлагатай.
Эх сурвалж: CNN, ATLANTICA, POLITICO
Leave a Reply Cancel reply
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...