Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү ангилсан хог хаягдлыг тээвэрлэх авто машиныг Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээний компанид өнөөдөр хүлээлгэн өглөө.
Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын сургуулиуд болон зарим аж ахуйн нэгжүүд хог хаягдлаа ангилан ялгах хогийн савыг ашиглаж, хэвшсэн байна.
Гэвч тэдгээр ангилсан хогийг тээвэрлэдэг автомашин байхгүй учир ачихдаа нийлүүлчихдэг байсан юм. Тэгвэл одоо ангилсан хогийг ачдаг машинтай болсноор дахин боловсруулах боломжтой хог хаягдлуудаа үйлдвэрүүдэд нь хүргэх боломжтой болж байна.


Хог хаягдлаа баялаг болгож хэвших, хоггүй болох зорилготой ажлуудыг төлөөлөгч Ц.Баатархүү санаачлан, өмнө нь хуванцар сав, лааз, цаасан хайрцгийг хийж, цахим мөнгө авч болдог RVM цэгийг нэвтрүүлсэн. Энэ удаа дахин боловсруулах хогны тээврийн тогтолцоог Улаанбаатар хотод нэвтрүүлж байна.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
More Stories
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Монгол Улсын хилээр нэвтрэх эрхгүй хүнд хуурамч гадаад паспорт олгож, хахууль авчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан К.М нь хилээр гарах эрх нь хязгаарлагдсан иргэнд тусалсан хэрэгт буруутгагдаж байна. Хилээр нэвтрэх эрхийг...
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...