Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр үргэлжлэх бөгөөд шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.00 цагт эхэлнэ.

Түүнийг өнгөрсөн хугацаанд шүүхийн үйл ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан ч өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гаргасан билээ.

З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад 972 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэмээн үзэж яллагдагчаар татсан байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Барилга, хот байгуулалтын салбарын ажилтнууд нэг өдрийн цалингаа УОК-т хандивлажээ
Next post Сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар мэдээлнэ