БНСУ: Бичиг баримтын зөрчлөөс үл хамааран вирусын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ

     Гадаадын иргэн Covid-19 вирус халдварласан учир БНСУ-ын засгийн газраас “Солонгос дахь хууль бус иргэдийн асуудлаар” хэлэлцлээ. Өмнөд Солонгос улсын “Халдварт өвчин урьдчилан сэргийлэх хууль” -н дагуу гадаадын иргэд ч халдвар авсан тохиолдолд 100% үнэ төлбөргүй эмчилүүлэх эрхтэй, тусгаарлагдаж амьдрах хугацаан дахь амьжиргааны халамжын мөнгө хүртэл олгохыг албан ёсоор тодотгож хэлсэн байна. Цаашид хууль бус гадаадын иргэд ч баригдаж явахаас эмээж коронавирусын халдварыг нуун дарагдуулахахаас урьдчилан сэргийлэх үүднээс боломжит бүх аргыг хэрэгжүүлэх талаар үүрэг даалгавар өгчээ.

Мөн хууль бус иргэд Covid-19 шинж тэмдэг илэрэх үед барьж явуулахгүйн баталгаа олгож байгааг орон нутаг дахь гадаадын холбоодоор дамжуулж түгээх хэрэгтэйг ч онцолсон байна. Мөн өмнөх туршлагаас харахад хүнд өвдсөн хууль бус гадаадын иргэдэд виз олгогдож байсан талаар дурьдаж энэ удаад ч хэрэгжих боломжтой гэсэн хариулт гарсан. Тиймээс хуул бус иргэд маань бичиг баримтын зөрчлөөс үл хамааран вирусын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх аж.

Эх сурвалж: БНСУ-дахь ОУ Монгол сургууль

+ There are no comments

Add yours