Украинд коронавирусээр халдварласан анхны тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн дэд сайд Виктор Ляшко мэдээлжээ.

“Өчигдөр би та бүхэнд сэжигтэй дөрвөн тохиолдол илэрсэнтэй тухай мэдээлсэн. Өнөөдөр тэдний нэг нь лабораторийн шинжилгээгээр батлагдлаа” гэж тэрбээр Киевт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.

Коронавирусийн халдварын томоохон голомт болоод байгаа Итали улсаас Румынд нисэх онгоцоор, дараа нь машинаар эх орондоо ирсэн Украины Черновцы хотын оршин суугч болох эрэгтэйгээс коронавирус илэрсэн байна. Уг эрэгтэйг эмнэлэгт хэвтүүлж, түүнтэй ойр байсан хүмүүсийг тусгаарлажээ.

Эх сурвалж: Монцамэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post “КОВИД-19“-ийн халдвараас сэргийлэх сургалт зохион байгууллаа
Next post Хөвсгөл нуурын мөс халиатаж нимгэрсэн учир цөмрөх аюултай байна