Дэгү хотын засаг захиргааны мэдээлснээр, ням гарагт 80 гаруй насны гурван иргэн нас баржээ. БНСУ-д ням гарагийн оройны байдлаар коронавирусээр халдварласан хүмүүсийн тоо 3736 хүрсний 70 гаруй хувь нь Дэгү хотод бүртгэгдсэн байна.
“Дэгү хотын Шинчонжи христийн сүмийн 210 мянга гаруй гишүүнээс коронавирусний шинжилгээ авч эхэлсэн тул халдвар авсан хүмүүсийн тоо ойрын өдрүүдэд олноор нэмэгдэж болзошгүй байна. Бямба гарагийн байдлаар тэдний дийлэнхийг шинжилгээнд хамруулсан бөгөөд 9000 орчим гишүүнээс халдварын шинж тэмдэг илэрсэн” гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.
Ташрамд дурдахад, Шинчонжи христийн сүмийг үүсгэн байгуулагч, тэргүүн И Ман Хэгээс бямба гарагт коронавирусний шинжилгээ авсан бөгөөд түүний шинжилгээний хариу ойрын өдрүүдэд гарах төлөвтэй байна. Тэрбээр одоогийн байдлаар Гёнги муж дахь гэртээ өөрийгөө тусгаарлаад байгаа аж.
Эх сурвалж: Монцамэ
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...