Замын хөдөлгөөн нээх өдрүүдэд нийт нутгаар цас орох төлөвтэй байх тул жолооч та бүхэн халтиргаа гулгаатай авто замаар бага хурдтай, аюулгүй байдлаа хангаж зорчоорой.
- Автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангах.
- Суудлын тооноос илүү зорчигч тээвэрлэхгүй байх.
- Хамгаалах бүсээ бүсэлж, бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэх.
- Автомашины хөдөлгөөн ихтэй байх тул аль болох гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх.
- Шөнийн цагт холын гэрлээ шилжүүлэх.
- Олон цагаар автомашин жолоодохгүй байх. /2 цаг тутам бууж, биеийн чилээг гарган амарч байх/
- Орон нутгийн замд хурдыг 80 км/цагаас, суурин газар 60 км/цагаас хэтрүүлэхгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцох.
Харин иргэд автомашинаар зорчихдоо өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангах зорилгоор жолоочид дараах шаардлагыг тавьж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
- Жолооч хөдөлгөөний үед гар утсаар ярьж байгаа эсэх.
- Жолооч нойрмоглох, зүүрмэглэх үйлдэл гаргаж байгаа эсэх.
- Жолооч орон нутгийн замд хурдыг 80 км/ цагаас хэтрүүлж байгаа эсэх.
- Таны зорчиж яваа тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгсэл бүрэн бүтэн эсэх.
- Өөдөөс автомашин ирж байгаа үед гүйцэж түрүүлэх үйлдэл хийх эсэх.
- Түр зогсохдоо автомашинаа аюулгүй газар зогсоосон эсэхэд иргэн та байнга хяналт тавьж, зорьсон газартаа аюулгүй очиход анхаараарай.
Улсын онцгой комиссын 5, 7 дугаар хуралдааны шийдвэрээр 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Аймаг, нийслэлээс орох, гарах хөдөлгөөн 9 хоног бүрэн хаасантай холбоотойгоор иргэдийн хот хоорондын авто замд зорчих урсгал нэмэгдэж, хөдөлгөөний ачаалал ихтэй байх тул жолооч, иргэд та бүхэн анхаарч, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
More Stories
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Монгол Улсын хилээр нэвтрэх эрхгүй хүнд хуурамч гадаад паспорт олгож, хахууль авчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан К.М нь хилээр гарах эрх нь хязгаарлагдсан иргэнд тусалсан хэрэгт буруутгагдаж байна. Хилээр нэвтрэх эрхийг...
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...