ЭМЯ-наас шинэ коронавирусийн халдварын талаар ээлжит мэдээллээ хийх үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр, Орхон аймагт нэг , Налайх дүүрэгт тусгаарлагдсан нэг, нийт дөрвөн иргэний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан. Хоёрдугаар сарын 27-ны өдрийн байдлаар ХӨСҮТ-д дөрөв, Дорнод аймагт нэг, нийт сэжигтэй таван тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ, эмчийн үзлэг хийж байна. Мөн ХӨСҮТ-д 27, Цэргийн төв эмнэлэгт 74, ОБЕГ-ын харьяа Жаргалтантад 11, Сэлэнгэ аймагт 12 иргэнийг ажиглалтад аваад байна. Өчигдөр мөн Япон улсаас 2000 оношлуурыг хүлээн авч, ажиллаж байна. Иргэдийн зүгээс тусгаарлах, ажиглах хоёр өөр зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Тусгаарлалтад вирусийн голомтоос ирсэн, сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд шууд тусгаарлах арга хэмжээ авна. Харин ажиглалтад авсан гэдэг нь Өмнөд Солонгос, Итали, Япон зэрэг орноор транзит хийж ирсэн иргэдийг ажиглалтад авч, өдөр бүр тестелж, эмнэлзүйн бусад шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг ажиглана гэсэн үг. Хэрэв аль нэг шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-д тусгаарлах арга хэмжээ авна” гэлээ.
More Stories
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...