Амазон компани коронавирустай холбоотой сая орчим барааг хоригложээ

Дэлхийн онлайн худалдааны аварга компани Амазон өөрийн платформ дээрээс коронавирусийн халдвараас хамгаалдаг, өвчнийг эдгээдэг гэсэн худал тайлбартай сая орчим барааг хориглосон байна.

Мөн гамшгийг далимдуулан барааны үнээ өсгөсөн олон арван мянган борлуулагчийн эрхийг түдгэлзүүлжээ.

Сүүлийн үед Амазон компани коронавирусийн тахалтай холбоотойгоор эрүүл мэндийн бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдсөн гэж шүүмжлүүлж байгаа.

Жишээ нь АНУ-ын 3М компанийн хайрцагтаа 10 ширхэгтэй N95 амны хаалтын үнэ тус платформ дээр өмнө нь $41.24 байсан бол саяхнаас $128 болж нэмэгдсэн юм.

Одоо Амазон компани үнийн хэт өсөлт, хуурамч тайлбартай бүтээгдэхүүн зэргийг хүний оролцоотой болон автоматжуулсан аргаар байнга хянаж, зохих арга хэмжээг авч байгаагаа мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Reuters

+ There are no comments

Add yours