Нийслэл, дүүргийн газрын албаны нэр бүхий албан тушаалтануудыг өчигдөр АТГ-аас саатуулан баривчилсан байна. Энэхүү баривчилгаанд Хан-Уул дүүргийн Газрын албаны дарга Мөнхбаатар хамрагдсан бөгөөд түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний авлига авсан хэргээр саатуулжээ. 80 сая төгрөгийн хахууль авч байгаад баригдсан Мөнхбаатар нь албан тушаалаа ашигласан олон үйлдэл байгаа тухай ч эх сурвалж ам алдсан. Харин босоо удирдлагатай учир дүүрэгт хамааралгүй хэмээгддэг Газрын албаны дүүргийн дарга “зөвшөөрөл гаргана” хэмээн авлига хахууль авсан хэргээр АТГ-т саатуулагдан шалгагдаж эхэлсэн нь анхаарал татахаас аргагүй байдал үүсгэв. Учир нь Хан-Уулын Засаг дарга 2016 оноос хойш газрын зөвшөөрөл гаргаагүй юм байна. Гэтэл дүүргийн Засаг дарга газрын зөвшөөрлийг огт гаргахгүй байхад дүүргийн нутаг дэвсгэрт хаанаас зөвшөөрөл олгогдож, гаргав. Албан тушаалаа ашигласан авлигын сүлжээ хаана байгааг тодруулах зэргээр энэ салбарт идээ бээр болтлоо бугшсан томоохон бүлэглэлийг учгийг нэхэх ажилд ийнхүү АТГ-ын мөрдөгчид ханцуй шамласан бололтой…
мөрч.мн
6 thoughts on “Газрын албанд шигдсэн авилгачдыг АТГ сатуулав”
Leave a Reply Cancel reply
More Stories
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно. Хэрвээ хүүхдүүд эдгээрийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эх,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа
Энэ хүрээнд чип үйлдвэрлэл болон дата төвийн төслүүдэд Samsung Electronics, SK Hynix тэргүүтэй үндэсний компаниудаас багадаа 1,350 их наяд вон...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
“Ард түмэн” гэж уйлсан дүр, ард нь өрнөх томилгоо
Сэтгүүлч Х.Ганзаяа Камерын өмнө “ард түмэн” гэж уйлж хувилгаан дүр эcгэж, цаанаа томилгоогоо наадмын өмнө шургуулдаг та нар бузар худалч...
Даншиг наадамд улсын заан Д.Анар түрүүлж, улсын начин Б. Түвшинтөгс үзүүрллээ
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр "Хүрээ цам-Даншиг наадам 2026" шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдэд...

ATGovoo sh dee…dyystal shalgaarai ta nar mini….
Бзд -н газрын албаны авилгач байцаагч нарыг шалгах хэрэгтэй үнэхээр хорлонтой албан тушаалаа ашиглан иргэдийг хүлээлгэх гэдэг аргаар авилга л өгөхгүй л бол захирамж гарахгүй гэж хахуулийн жинхэнээр сүлжээрүүлсэн газар байна
Яг үнээн. БЗД газрын алба. Нийслэлийн газрын алба жинхэнэ хорчид. Иргэдийн хүсэлтийг гацааж байгаад бусдад давхцуулаад олгоцон байдаг. Бзд зд н будлиан, газар олгохыг хориглож байсан нь гал дээр шар тос нэмнэ гэдэг шиг тэд нарын гацаах ажилд тус л болсон доо.
Бзд газрын албанд зб-р ажиллаж бсн мягмарбаярыг үзэн ядаж бн.
сбд дүүргийн газарын албаны хүмүүс зуслангын газаруудаар хүмүүс явуулаж айлын газрыг эзэнд нь мэдэгдэхгүйгээр хулгайлан биичиг баримт бүрдүүлэн авдаг шүү
СБД дүүргийг мэргэжлийн хяналттай нь цуг им шалгаач дээ