БНХАУ-д гарсан шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байгаа билээ. Энэ хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр хаах шийдвэрийг гаргаж, хөл хорио тогтоогоод байгаа.

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн хөл хориог гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр болсон байна. Учир нь, өчигдөр холбогдох сайд, албан тушаалтнууд уулзаж сургууль, цэцэрлэгийн хөл хориог дахин нэг сараар сунгах асуудлыг ярьж, шийдэлд хүрсэн аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Монголчууд дотооддоо импортын барааг орлохуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ
Next post Сүүлийн 24 цагийн дотор 136 хүн коронавирусын халдвараар нас баржээ