“Оюу толгой” компани Тавантолгойн цахилгаан станцын төслийн ТЭЗҮ-ийг Засгийн газарт  хүргүүлжээ.

Эрчим хүчний яам болон “Оюу толгой” компани “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-нд 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нд гарын үсэг зурснаар Оюутолгой төслийн хүрээнд барих цахилгаан станцыг Тавантолгойд барих шийдвэр баталгаажсан юм.

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд баригдах, 300 мВт-ын хүчин чадалтай, нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэх уг цахилгаан станцыг 924 сая ам.доллараар барихаар байгааг ТЭЗҮ-д тусгажээ. Станцыг 2024 оны зургаадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Ингэснээр “Оюу толгой” компанийн жил тутам эрчим хүч урд хөршөөс импортлоход зарцуулдаг 200 орчим сая ам.доллар дотоодод үлдэх нөхцөл бүрдэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Хубэй мужид нас барсан хүний тоо 1789 болжээ
Next post ЭЕШ-ын бүртгэлийн хугацаа ирэх дөрөвдүгээр сард дуусна