Хоёрдугаар сард бүх нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байгааг ЦУОШГ-аас мэдээллээ.
Салхи сарын нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр, хоёр болон гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд зарим газраар 12-14 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед 18-20 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй байна. Мөн хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.
Баруун аймгуудын нутгаар:
Увсын ихэнх нутаг, Завханы хойд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхний хагаст Увс нуур, Идэр, Тэс, Хүрэнбэлчирийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларна. Бусад хугацаанд Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Хүрэн бэлчир, Завхан голын эхээр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
Энэ сард Баян-Өлгий, Баянхонгорын өмнөд хэсгээр, Ховд, Говь-Алтайн ихэнх нутгаар дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр 14-16м/с, Алтайн уулархаг нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.
Төвийн аймгуудын нутгаар:
Булган, Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх нутгаар ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхний хагаст Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн дунд үеэс ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
Энэ сард нийт нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй.
Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 12-14м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.
Зүүн аймгуудын нутгаар:
Нийт нутгаар ОЖД-аас дулаан байх төлөвтэй.
Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхний хагаст Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Бусад хугацаанд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
Энэ сард Хэнтий, Сүхбаатарын хойд, Дорнодын ихэнх нутгаар дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эхэн үеэр нутгийн зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй.
Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар 14-16 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.
Говийн аймгуудын нутгаар:
Энэ сарын агаарын температур нь Дундговь, Дорноговийн хойд хэсгээр дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхний хагаст нутгийн хойд хэсгээр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч суларна. Мөн гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтний эрч харьцангуй суларч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Бусад хугацаанд Дундговийн нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
More Stories
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний Агаарын цэргийн алба хаагчдыг Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн одон медалиар шагналаа.
Монгол Улсын гавьяат хэмээх эрхэм хүндтэй шагналын эзнээр: Д.Жигжид, ахмад нисгэгч, бэлтгэл дэд хурандаа Г.Сарангэрэл, ахмад нисгэгч, бэлтгэл дэд хурандаа...
НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын сайд нарын дээд түвшний уулзалт болж байна
НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын сайд нарын дээд түвшний уулзалтад Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Сандагийн БЯМБАЦОГТ оролцож...
Сургалтын сонгон шалгаруулалтанд урьж байна
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Цэргийн академид 3 жилийн хугацаатай Компьютерын шинжлэх ухаан мэргэжлээр бакалаврын хөтөлбөрт элсэн суралцах хүсэл сонирхолтой ахлагч,...
Тавдугаар сарын 10-ны бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно
Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдэд эрүүл, зөв амьдралыг хэвшүүлэхэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг...