Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос цэцэрлэг, сургуулийн болон олон нийтийг хамруулсан үйл ажиллагааг 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийсэн.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Шуурхай зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах тухай” 2020 оны А/43 дугаар тушаалыг гаргаж, аймаг, нийслэлийн Засаг дарга, Боловсрол, соёл, урлаг, биеийн тамир, спортын газар, харьяа байгууллагуудад зөвлөмж, чиглэл хүргүүлэн ажиллаж байгаагаа танилцуулав.
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ:
Хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор 2019-2020 оны хичээлийн жилийн хичээл, сургалтын төлөвлөсөн үйл ажиллагаа 20 өдрөөр тасрахад хүрч байгаа тул тус яамнаас хичээл, сургалтын үйл ажиллагааг дараах байдлаар зохицуулж байна гэлээ.
• Цэцэрлэг, ерөнхий боловсролын сурагчдын зуны амралтыг хугацаанд нь эхлүүлнэ.
• 3 дугаар улирлын сурагчдын амралтыг эхний байдлаар 1 долоо хоногоор бууруулахаар тооцсон.
• Ерөнхий боловсролын сургуулиуд 3, 4 дүгээр улирлын үргэлжлэх хугацаанд 5 өдөр Бямба гарагт хичээллэнэ. Харин энэ хугацаанд цэцэрлэгүүд бямба гарагт ажиллахгүй.
• Хоёрдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн өргөн нэвтрүүлгийн 18 телевизийн сувгаар теле хичээлүүд явагдана. Нийт 402 удаагийн 6357 минутын 40 хичээлийг орон даяар хүргэхээр 170 багш бэлтгэлээ хангаж байна. Өдөрт 2-4 хичээлийг тус бүр 10-20 минутын хугацаатай заалгахаар агуулга, хуваарь батлаад байна. Албан ёсны хуваарийг БСШУСЯ-ны вэб сайт, пэйж хуудсаар түгээнэ. Теле хичээлийг нийгмийн сүлжээгээр хяналтгүй цацах, бага ангийн хүүхдүүдэд сошиал хаяг нээх зэргийг хориглож, цахим орчны халдлагаас хүүхдүүдээ хамгаалах бодлого барина.
• Хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон хугацаанд сурагчдын дунд сонгон, секц, дугуйлан, давтлага хичээллүүлэх, олимпиад, уралдаан тэмцээн зохион байгуулахыг хориглосон.
• Хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон хугацаанд багш, ажилчдад үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшил тооцож олгоно. Багш, ажилтан албан тушаалын үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшлаа бүтэн авах тул Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажлаа тооцуулж, үнэлүүлнэ. Мөн ээлжийн амралтаа эдлэх хүсэлт гаргасан багш нарт боломж нь хууль, дүрэм, журмын дагуу нээлттэй байгаа.
ДЭЭД БОЛОВСРОЛ:
• Хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоосон хугацаанд хичээлийг цахимаар хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг хийж багш, оюутан, суралцагчийн оролцоог бүрэн хангах;
• Хичээл, практикийн дадлагыг цуцлах;
• Өвлийн амралтаараа гэртээ харьсан хөдөө орон нутгийн болон гадаадын оюутан, шинээр элсэгч, урьсан гадаад багш нарыг хорио, хөдөлгөөний хязгаарлалт дуусах хүртэл хугацаанд сургууль, дотуур байрандаа ирэх шаардлагагүй талаар зөвлөмж, мэдээлэл өгөх, түүнчлэн гэртээ харихгүй дотуур байрандаа үлдсэн тохиолдолд урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх арга хэмжээ авч, хариуцлагатай жижүүр гаргаж ажиллуулж, хяналт тавих талаар чиглэл, зөвлөмжийг их, дээд сургууль, коллежийн удирдлага, холбоодод хүргүүллээ.
БИЕИЙН ТАМИР, СПОРТ:
• Спортын наадам, тэмцээн, уралдаан, сургалт, дугуйлан зэрэг олон нийтийг хамарсан биеийн тамир, спортын үйл ажиллагааг хориглолоо. Энэ хугацаанд арав гаруй спортын төрлийн Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах байсан боловч түр хугацаагаар хойшлууллаа.
• Үндэсний шигшээ багийн бэлтгэл хэвийн үргэлжилж, баг тамирчид олон улсын тэмцээнд хуваарийн дагуу оролцоно. Гагцхүү БНХАУ-д зохион байгуулагдах төлөвлөгөөтэй байсан тэмцээнүүд цуцлагдсан.
СОЁЛ УРЛАГ:
• Соёл, урлагийн арга хэмжээ, тоглолтуудыг цуцалж, хот, хөдөөгийн соёлын төв, театр, музей, номын сангийн танхимуудад ариутгал, халдваргүйжилтийг тогтмол хийх;
• Уран бүтээлийн бэлтгэл сургуулилалт, дотоод зохион байгуулалт, төлөвлөлтийн ажлуудаа хийж, тасралтгүй хэвийн ажиллах;
• Соёл урлагийн боловсрол, танин мэдэхүй, уран бүтээлийн талаарх мэдээллээ хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран үзэгч, сонсогч, уншигчдад хүргэх чиглэлүүдийг тус тус хүргээд байна.
Эх сурвалж: БСШУСЯ
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...