Клиникийн профессор хэмээх хүндтэй цолыг өвлийн өвгөний бэлгэнд бус, гуйж бус гуядаж авдаг тухай нэгэн эрхэм эмч анд маань өгүүллээ. Тэрбээр “Би эрүүл мэндийн салбарт, тэр дундаа мэс заслын тасагт 26 дахь жилдээ ажиллаж байна. Хэрэвзээ надад ийм цол олгох шийдвэрийг гаргах аваас “Миний нас ч, ажилласан жил ч болоогүй байна” гэж хэлнэ хэмээсэн. Гэтэл АШУҮС энэхүү хүндтэй цолыг шинэ жилээр өвлийн өвгөний бэлгэ дотор “дайж” . Бас хөдөө, орон нутагт ажилладаг эмч нарт 200 мянга, Улаанбаатар хотынхонд 500 мянган төгрөгөөр “худалдаалж” байгаа сурагтай. Эл мэдээг сонссон хэн бүхэн итгэхгүй байж мэднэ. Өмнө нь клиникийн профессор цолыг хэн ч худалдаж авч байгаагүй юм чинь. Олны хэлэх нь, эрүүл мэндийн салбарт насан өндөр болтлоо зүтгэсэн нэр хүнд бүхий эрхмүүдэд олгодог цол аж. Ингэхдээ “Эрдмийн зөвлөл”-ийн гишүүдийн санал 75-аас дээш тохиолдолд цол олгох тухай шийдвэрийг гаргадаг байна. Анагаах ухааны салбарт үр бүтээлтэй олон жил ажиллаж буй олон арван эрдэмтэн докторууд бий. Магадгүй тэднийг үнэлэх үнэлэмж нь гавьяатаас илүүтэй клиникийн профессор цолыг хүртэх явдал байж ч мэднэ. Гэтэл салбартаа танигдаагүй шахам нөхдүүд хашиж буй албан тушаалаараа түрүү барьж энэ цолыг хүртээд байна гэх гомдол бүхий явган АШУҮИС-ийн эрдэмтэн докторуудын дунд гарах болжээ. Эцэст нь тэмдэглэхэд, АШУҮИС-д хариуцлагатай алба хашихад нь эрдмийн зэрэг цол шаардлагатай юм бол албан тушаалаараа хүртдэг цол бий болгочихоод түүнийгээ зах зээлд гаргавал яасан юм бэ. Дэлхий дахинд нэр хүндтэй клиникийн профессор цол өвлийн өвгөний бэлгэнд “дайгдаж” хэн хэнд очсоныг бид удахгүй хүргэх болно. Мөн мөнгөөр худалдаж авсан эмч нарын нэрсийг ч ил гаргана.
One thought on “Клиникийн профессор цол 500 мянган төгрөг”
Leave a Reply Cancel reply
More Stories
Торгохоо урьтал болгосон эрх баригч
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. 2026 он...
30 настай эмэгтэй 4 настай охинтойгоо хутгалуулж амиа алджээ
Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ….. тоотод “манай эхнэр нас барсан...
“ЧАНГА ШИВНЭЭ”, ЯГ ТҮҮН ШИГ ШОУ”-Г ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нээх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Чанга шивнээ”,...
𝗜𝗠𝗔𝗥𝗖 𝟮𝟬𝟮𝟱: “Эрдэнэс Монгол” нэгдэл чухал ашигт малтмалын чиглэлээр тодорхойлсон 12 шинэ төслөө танилцууллаа
Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн томоохон чуулга уулзалтуудын нэг IMARC 2025 арга хэмжээ 12 дахь удаагаа Австралийн Сидней хотноо...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн 2025 оны шилдэг компани боллоо
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн хамт олон үйлдвэрлэл, гадаад худалдаа, эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүдээ бодитой ахиулж, улс орон нутгийн нийгэм, эдийн...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд 2025 оны ажлаа дүгнэлээ
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд “Уурхайчдын өдөр”-ийг угтан 2025 оны үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа. 🔰 Нэгдлийн зарчмаар...
2024 онд энэ ханш хэд болсон бол?