Өмнө нь SARS-ийн халдвар гарч эхэлсэн үед дэлхий нийтээр ДНХ-ийн нуклеотидийн дарааллыг тогтооход дөрөв гаруй сар зарцуулсан гэдэг. Харин шинэ коронавирусийн нуклеотидийн дарааллыг 20 орчим хоногийн дотор тогтоож чадсан нь шинжлэх ухаан хөгжиж, дараагийн шатанд гарсны илрэл.
Анх БНХАУ-д нуклеотидийн дарааллыг тогтоосон бөгөөд Японд үйлдвэрлэсэн оношлуур нь өнөөдөр манай улсад ирлээ. Өнөөдрийн хувьд бид 200 оношлуурыг хүлээн авсан. Цаашид БНХАУ-д хийсэн оношлуурыг авч хэрэглэх талаар ярилцаж байна. Түүнчлэн “Өмнө нь манай улсад дөрвөн төрлийн коронавирусийн халдварыг илрүүлж байсан. Тэдгээр нь нутагшмал тархалттай болсон учраас бид байнга томуугийн тогтолцооны нэг хэсэг болгон оношилж байгаа.
Зарим хүн өнөөдөр аппарат тоног төхөөрөмж авлаа гэж буруу ойлгож байна. Аппаратын хувьд ХӨСҮТ-ийн лавлагаа лабораторид бэлэн байсан.Бодит хугацааны PCR буюу Полимеразийн гинжин урвалыг аппаратаар үздэг. Харин эдгээр оношлуурыг өнөөдөр хүлээж авснаар Хонг Конгоос халуунтай ирсэн хоёр иргэний шинжилгээний хариу урьдчилсан байдлаар маргааш гарах боломжтой боллоо” гэлээ.
More Stories
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Монгол Улсын хилээр нэвтрэх эрхгүй хүнд хуурамч гадаад паспорт олгож, хахууль авчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан К.М нь хилээр гарах эрх нь хязгаарлагдсан иргэнд тусалсан хэрэгт буруутгагдаж байна. Хилээр нэвтрэх эрхийг...
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...