УИХ дахь МАН-ын бүлэг дөнгөж сая хуралдаж дууссан байна. Хурлаар УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын хуваарилалт, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцжээ.

Бүлгээс 2020 оны УИХ-ын сонгуулийг 29 тойргоор явуулахыг дэмжжээ. Энэ нь нийслэлд есөн тойрог буюу Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг тус бүр хоёр, Хан-Уул, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг тус бүр нэг, Багахангай, Багануур, Налайх дүүргийг нэгтгэж нэг тойрог болгохоор шийджээ.

Орон нутагт 20 тойрог буюу Говьсүмбэр, Дундговь аймгийг нэгтгэж нэг, бусад аймгийг тус бүр нэг тойрог байхаар тооцсон байна. Мөнн нэг мандаттай аймгуудыг хоёр мандаттай болгож, орон нутагт нийт 52, нийслэлд 24 мандаттай явуулахаар тогтов.
Тодруулбал, Баянзүрх, Сонгинохайрханд тус бүр тав, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг тус бүр гурав, Налайх, Багахангай, Багануур дүүрэгт хоёр мандат хуваарилах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post “Ариг” банкны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа гэв
Next post Үзвэрийг хааж, баар, рестораны цагийг наашлуулжээ