Цагаан өнгийн, “Ауди” загварын суудлын автомашинаар хэд хэдэн тээврийн хэрэгсэл мөргөн осол гаргасан жолоочийг Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн ажилтнууд саатуулсан нь М.Мөнхтэнгэр гэх эр байжээ. Тэрбээр осол гаргачихаад “Би Мөнхтэнгэр байна” хэмээн хашхирч байсныг ойр хавьд нь явсан жолооч нар хэлсэн юм. “Бэрэн групп” ХХК-ийн захирал Б.Мөнхтөрийн хүү М.Мөнхтэнгэрт тандагч төхөөрөмжөөр шинжилгээ хийхэд НҮБ-ын мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтсан хоёр төрлийн бодис илэрсэн гэнэ. Түүний осол гаргасан хэргийг нь Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж буй бөгөөд мансууруулах бодис хэрэглэсэн үйлдлийг нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт шилжүүлэхээр болж буй аж.
М.Мөнхтэнгэрийн хувьд эртнээс мансууруулах бодис хэрэглэдэг, худалдан авдаг хүмүүсийн жагсаалтад орсон нэгэн бөгөөд өдгөө Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэхээр товлоод буй С.Баярмаад холбогдох хэрэгт гэрчээр байцаахаар болж байсан гэдэг.
Эх сурвалж: unuudur.mn
More Stories
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Монгол Улсын хилээр нэвтрэх эрхгүй хүнд хуурамч гадаад паспорт олгож, хахууль авчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан К.М нь хилээр гарах эрх нь хязгаарлагдсан иргэнд тусалсан хэрэгт буруутгагдаж байна. Хилээр нэвтрэх эрхийг...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...