- 1930 оноос илэрсэн тахал, вирусийн зураг 1-д харуулав. Нийтдээ 11 томоохон хэмжээний вирус илэрснээс нас баралтын түвшин хамгийн өндөр нь Малайзад илэрсэн Нипах(75%) тахал байсан.
- 2003 онд Хятадад илэрсэн SARS вирусийн нас баралтын түвшин бага(11%) боловч хамрах хүрээ нь харьцангуй их байв. Энэ вирусаар 8000 хүн халдварласан бөгөөд 880 хүн нас барж байв.
- 2013-2015 онуудын хооронд Өмнөд Африкт Эбола вирусийн 28,616 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 11,310-нь нас баржээ.
Зураг 1. 1930 оноос хойш илэрсэн вирус, нас баралтын түвшингээр


Эх сурвалж: Center for Disease Dynamics, Economics & Policy
Харин илэрсэн 11 вирусийн газар нутгийн байршлаар нь харуулбал 6-нь Африкийн улсуудад илэрчээ. Орлогын түвшингээр нь авч үзвэл, 85 хувь нь бага дунд орлоготой орнуудад илэрсэн байна.
Зураг 2. Илэрсэн тахал, вирусийн газарзүйн байршлаар


Эх сурвалж: Center for Disease Dynamics, Economics & Policy
ЭДИЙН ЗАСГИЙН ХОХИРЛЫГ ХЭМЖИХ НЬ
Тахал, вирус нь тархалт өндөртэй байдаг учир ихэнх тохиолдолд хил хязгаар, худалдааны хорио тавигддаг. Ялангуяа тээвэр, аялал жуулчлал, ХАА, жижиглэн худалдааны салбарт хүчтэй нөлөөлдөг байна. Хүснэгт 1-д зарим вирусийн эдийн засагт учруулсан хор хохирлыг харуулсан байна. Тухайлбал, 2003 онд л гэхэд Хятадад илэрсэн SARS –н үеэр нийтдээ 40 орчим тэрбум ам.долларын хохирол учирсан гэдэг бол олон улсын агаарын тээвэрт 7 тэрбум ам.долларын хохирол учирсан байдаг.
Хүснэгт 1. Зарим вирусийн эдийн засагт үзүүлсэн хор хохирол
| Хугацаа | Газарзүй | Вирус | Хэмжилт | ЭЗ-ийн хор хохирол | |
| Аялал жуулчлал | 2009 | Мексик | H1N1 | Аялал жуулчлал | 2.8 тэрбум ам.доллар |
| ХАА | 1998–2002 | Сомали | RVF | ХАА-н бүтээгдэхүүний экспорт | 435 сая ам.доллар |
| Засгийн газар | 1998–1999 | Малайз | Nipah | Татварын орлого | 105 сая ам.доллар |
| Санхүүгийн салбар | 2013–2015 | Гана, Либери | Ebola | Хөрөнгө оруулагч нар гарсан | 600 сая ам.доллар |
| Тээвэр | 2003 | Глобал | SARS | Агаарын тээвэр | 7 тэрбум ам.доллар |
Эх сурвалж: Research paper, Infectious disease and economics: The case for considering multi-sectoral impacts, 2019
КОРОНА ВИРУС ЭДИЙН ЗАСАГТ ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БАЙНА ВЭ?
Саяхан илэрсэн Корона вирусийн сэжигтэй 2019 тохиолдол бүртгэгдсэнээс Хятадад 1979, Тайландад 7, Хонконгт 5, Австралид 4, Франц, Малайз, Сингапур, Өмнөд Солонгос, Тайванд тус тус 3 илэрчээ. Харин халдвартай хүмүүсээс 56 хүн нь нас бараад байна.
Зураг 3. Корона вирусийн сэжигтэй тохиолдлын тоо


Эх сурвалж: https://gisanddata.maps.arcgis.com/
Корона вирусийн эдийн засагт үзүүлэх нөлөөг судлаачид янз бүрээр харж байна. Тухайлбал, вирус энэ хэвээр үргэлжилсээр байвал Хятадын эдийн засгийн өсөлт 0.5-1 хувиар буурах боломжтой гэж үзжээ. Хориг тавьж буйтай холбоотой тус улсын аялал жуулчлал, зочид буудал, тээврийн салбаруудад илүүтэй нөлөөлөхөөр байгаа юм. Харин вирус илэрсэн Хятадын зам, худалдаа, харилцааны гол төв болсон Ухан хотод дотоодын машин, гангийн үйлдвэрлэл байдаг учир аж үйлдвэрийн салбарт ч бас нөлөөлнө. Тодруулбал, дэлхийн 500 шилдэг компанийн 300-нх нь салбар нь энэхүү хотод байдаг.
КОРОНА ВИРУСААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?
Тус вирусаас хэрхэн сэргийлэх талаар дараах зөвлөмжийг мэргэжлийн байгууллагуудаас өгч байна.


Эх сурвалж: Мандал Даатгал ХК
More Stories
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр...
Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй
Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй. Зарим иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй,...
Холимог тулаанч Г.Чинзоригт гурван жилийн хорих ял оноожээ
Энэ оны зургаадугаар сард холимог тулааны спортоор танигдсан Г.Чинзориг төмрөөр хүн зодож буй бичлэг цахим орчинд тарсан. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас...
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” сэдэвт салбар чуулган амжилттай зохион байгуулагдлаа
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” хэлэлцүүлэг өнөөдөр /2025.10.09/ ХЗДХЯ-д боллоо. Хэлэлцүүлэгт хууль зүй, дотоод хэргийн салбарт ажиллаж буй 35...
Аравдугаар сард зохиогдох бөхийн барилдааны хуваарь
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос аравдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хувиарийг танилцууллаа. Аравдугаар сарын 04-05 өдөр...