Тагнуулын ерөнхий газрын алба хаагчид их хэмжээний бэлэн мөнгөтэй явсан ОХУ-ын иргэнийг буу тулган дээрэмдэж байхад нь Цагдаагийн байгууллагаас ажиллагаа явуулж, саатуулсан тухай eguur.mn мэдээллээ. ТЕГ-ын тусгай хэлтсийн алба хаагчид нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө ОХУ-ын нэгэн иргэнийг зохион байгуулалттайгаар дээрэмдсэн байна. Одоогоор дээрмийг хийхдээ ашигласан галт зэвсгүүдийг Цагдаагийн байгууллага хураан авчээ.

Дээрмийн ажиллагаанд ТЕГ-ын дөрвөн ажилтан хэлтсийн даргатайгаа хамт явсан гэх бөгөөд ТЕГ энэ талаар ямар нэг мэдээлэл хийгээгүй байгаа ажээ. Тухайн үед гадаадын иргэн нь биедээ бэлнээр 200-гаад сая төгрөг, 50-иад мянган ам.доллартай явсан гэх мэдээлэл байгаа юм байна.

эх сурвалж: eguur.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авав
Next post ХӨСҮТ-д тусгаарласан хүний шинжилгээний хариу нь 16.00 цагийн үед гарна