Ирэх сарын 1-нээс дотоодын шилжин суурьших хөдөлгөөнийг хязгаарлана. Тодруулбал, өнгөрсөн онд баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 1-нээс хязгаарлахаар хуульчилсан. Энэ дагуу ирэх сарын 1-нээс шилжилт хөдөлгөөн хязгаарлах юм. Хуулийн дагуу бол шилжилт хөдөлгөөний хязгаарлалт долоодугаар сар хүртэл үргэлжилнэ.

Дашрамд дурдахад, одоо УИХ-аар хэлэлцэж буй Аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн тухай хуулийн төсөлд шилжилт хөдөлгөөнийг дахин хоёр сараар хязгаарлах тухай зохицуулалт тусгажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Д.Гантулгын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно
Next post БНХАУ-аас ирсэн орчуулагч эмэгтэйг тусгаарлажээ