Нийтийн тээврээр бэлэн мөнгө төлж зорчсон иргэд болон мөнгө авсан жолоочийг торгохоор болжээ. Бэлэн мөнгө төлсөн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 14.6.1-д зааснаар арван нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгө буюу 10 мянган төгрөгөөр торгох бол жолоочийг 25 мянган төгрөгөөр торгоно.

Зорчигчдыг картаа уншуулж байгаа эсэхийг хяналтын ажилтнууд автобусанд явж шалгах ажээ. Тиймээс иргэд картаа цэнэглэж, зорчиж байхыг Нийслэлийн Авто тээврийн хяналтын газраас анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Цэргийн бүртгэл энэ сарын 20-нд эхэлнэ
Next post БНХАУ-руу эмчилгээнд явж байгаа иргэдэд анхааруулж байна