Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын аврагчид “Өвлийн улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагааны” дадлага сургуулийг зохион байгуулдаг. Энэ удаагийн сургалт бэлтгэлийг Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт Загас үржүүлэх нууранд зохион байгуулж байна.

Хээрийн нөхцөлд 3-7 см мөсийг цоолж, 6-8 метрийн гүнд усан доогуур баримжаалах, усан дор эрэн хайх аврах ажиллагаа явуулах, аврах ажиллагааны багаж хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг хангах, аврагчдын сэтгэлзүйн дадлагыг эзэмшүүлэх зорилготой дадлага сургуульд 39 аврагч хамрагдаж байгаа юм.

Аврагчдын мэргэжлийн ур чадварыг бататгах давтан сургалтыг хийхийн зэрэгцээ уснаас эрэн хайх аврах ажиллагааг усны гүнд, шөнийн нөхцөлд хэрхэн ажиллах талаар ур чадварыг ахиулах дадлагуудыг хийж, шинэ алба хаагчдаа сургаж бэлтгэн бэлэн байдлыг нь хангуулах тус дадлага сургууль энэ сарын 17-ныг үргэлжилнэ гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Монгол Улсын хилээр нэвтрэх эрхгүй хүнд хуурамч гадаад паспорт олгож, хахууль авчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан К.М нь хилээр гарах эрх нь хязгаарлагдсан иргэнд тусалсан хэрэгт буруутгагдаж байна. Хилээр нэвтрэх эрхийг...