Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Баяраа нь байлдааны зориулалттай 2000 ширхэг сум заруулахаар завдсаныг үйлдэл дээр нь Эрүүгийн цагдаагийнхан илрүүлсэн байдаг. Энэ хэрэг 2019 оны 9 дүгээр сарын 30-нд болсон бөгөөд тус хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтэст бүртгэн шалгаж байгаа тухай өмнө нь бид мэдээллэсэн.
Энэ асуудлаар бид эргэн сурвалжлахад, Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Баяраа гэгч нь өөрийн дор ажилладаг Улаанбаатар төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны Үйлдвэрчний хорооны дарга н.Мэндбаяр гэгчид байлдааны зориулалтын ТТ маркын гар бууны 2000 ширхэг сумыг тус албанд худалдан авахыг шахаж үүргэдсэн нь тогтоогджээ. Тиймээс Мэндбаяр нь Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны ахлах байцаагч н.Эрдэнэчулуунд хууль бусаар худалдаалахаар дамжуулж байгаад үйлдэл дээрээ Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгч нарт гардуулсан байна.
Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаагч тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч н.Цэрэнхүү хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд хяналтын прокуророор н.Дүүрэнбилэг ажиллаж байгаа юм байна. Ойрын эх сурвалжаас өгсөн мэдээллээр хэргийг хаалгахаар Б.Баяраа гэгч их хөөцөлдөж байгаа бөгөөд тэр ч бүү хэл “2000-хан сум зарсан намайг яадаг юм, түүнээс том асуудлаа шалга” гэх мэтээр том том дуугарч байгаа хэдий ч цаанаа багагүй айдастай байгаагаас хэргийг шалгаж байгаа мөрдөгч, хяналт тавьж байгаа прокурор нарт нөлөөлөхөөр завдан танил талаараа олон нөхцөл байдлыг үүсгэж, нөлөөллийг бий болгох гэж удаа дараа төвөгтэй байдал үүсгээд байгаа тухай ам алдсан.
Наанаа том дуугарч цаанаа ихэд айдас тээсэн энэ хэргийг Эрүүгийн хуулийн 20 дүгээр зүйлийн 20.4.1-д зааснаар зүйчилж байгаа юм байна. Эрүүгийн хуулийн 20.4.1 хэсэгт, “байлдааны, хууль сахиулах зориулттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, шилжүүлсэн, борлуулсан, тээвэрлэсэн, хадгалсан бол 5400 нэгжээс 27.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж заасан байна.
Эндээс харахад Б.Баяраа гэгчийн байлдааны зориулалтын сум зарсан хэрэг нь энгийн нэг зүйл биш бөгөөд 5 хүртэлх жилээр шоронд хоригдох, мөн өөрийн доор ажиллаж байгаа жирийн ажилтнаа гарах гарцгүй байдалд оруулж, гэмт хэрэгт хамтрагчаар татан оруулсан зүй бус байдал анзаарагдаж байгаа юм. Түүгээр зогсохгүй ажлын байран дахь дарамтыг өөрийн биеэр үзүүлж, сүүлдээ гэмт хэргийн хамтран зүтгэгчээр эрүүгийн ялллагдагч болгож буй нь хэрээс хэтэрсэн аймшигтай зүйл болжээ гэж хэлэхэд буруудахгүй. Тиймээс энэ асуудалд төмөр замын дарга нараас гадна Монголын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо, Зам тээвэр хөгжлийн сайд ч анхааралдаа авч асуудлыг шийдвэрлэх шаардлага бий болсоныг сануулах юун…
Сэтгүүлч С.Баяр
More Stories
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...