УИХ-ын чуулганы хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг бүхэлд нь батлав. Санал хураалтад нийт УИХ-ын 51 гишүүн оролцож, 39 нь дэмжсэн. Тус хуулийн нэг өөрчлөлт нь хандивын хэмжээ. Гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлд сонгуулийн мөнгөн хандив нь иргэний хувьд гурван төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд 15 сая төгрөг хүртэл байж болохоор тусгагдсан.

Харин ажлын хэсгээс гаргасан саналын дагуу иргэний хувьд таван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд хорин сая төгрөг хүртэл байхаар өөрчлөхөөр боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Зам тээврийн ослын улмаас гурван хүний амь нас хохирчээ
Next post Сонгуулийн сурталчилгааг сүүлийн нэг жилд үйл ажиллагаа явуулсан сонин, сэтгүүлд нийтлүүлнэ