Нийслэлийн Баянгол дүүргийн XXI хороо, Горькийн 18 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага энэ сарын 16-ны өдрийн 17:03 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах аравдугаар ангийн найман аврагч хоёр автомашинтайгаар 7.5 км замыг туулан очиж иргэн Г-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшинд эд зүйлс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан байна. Харамсалтай нь түймэрт 57 настай эрэгтэй өртөж нас баржээ. Цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал баасан гарагт болно
Next post Нийслэлийн сурагчид 21 хоног амарна