Аврах, хор уршгийг арилгахад Онцгой байдлын байгууллагын болон бусад байгууллага, орон нутгийн нийт 30522 хүн, 5879 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 1932 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 63.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 1.1 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 807 /1.7 дахин/, эд хөрөнгө 21.4 тэрбум төгрөг /51 хувь/-өөр тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Тээврийн хэрэгслийн осол:
Тээврийн хэрэгслийн ослын 81 дуудлагад 599 хүн, 138 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, автомашин, техник хэрэгслийн эд ангид хавчуулагдсан 105 хүнийг аварч, 55 цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Цогцос гаргах 24 дуудлагад нийт 356 хүн, 32 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 27 цогцсыг ослын голомтоос гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
НАС БАРАЛТ
2019 оны байдлаар аюулт үзэгдэл, ослын улмаас 203 хүн нас барсан. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 57 /21.9 хувь/-аар буурсан байна. Нийт нас барсан хүний 77 хувь нь эрэгтэй бөгөөд 41 хувь нь 36-64 насны бүлэгт харьяалагдаж байна. Хүүхэд буюу 0-17 насны иргэд 16 хувийг эзэлж байгаа бөгөөд 47 хувь нь объектын гал түймэрт, 31 хувь нь усны осолд өртсөн байна.
2019 онд аюулт үзэгдэл, ослын улмаас нас баралтын 41 хувийг усны осолж эзэлж байгаа бөгөөд 85 хувь нь эрэгтэйчүүд байна. Харин 27 хувийг объектын гал түймэр эзэлж үүний 67 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.
Насны бүлгээр авч үзвэл:
- 0-5 9 хувь
- 6-17 6 хувь
- 18-35 39 хувь
- 36-64 41 хувь
- 65-аас дээш 5 хувийг тус тус эзэлж байна.
Усны ослоор нас барсан 82 хүний 85 хувь нь эрэгтэйчүүд бөгөөд 51 хувь нь 36-64, 40 хувь нь 18-35 насны бүлэгт харьяалагдаж байна.
Объектын гал түймрийн хувьд 67 хувь нь эрэгтэйчүүд бөгөөд 28 хувь нь 36-64, 19 хувь нь 0-18 насны хүүхэд байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....
Сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн зардлыг нэмлээ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг...
Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна
Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Үүний нэг...