Увс аймгийн ИТХ-ын хоёр төлөөлөгч өнгөрсөн бямба гарагт зуурдаар амь насаа алджээ. Тодруулбал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд Засаг даргын зөвлөх Д.Мягмарсүрэн, авьяаслаг морин хуурч Э.Идэрцогт нар Увс аймгаас Улаанбаатар хот руу явах замдаа Солонготын даваанаас Архангай тал руугаа даваад буудаг хэсгийн эргэлт дээр осолдсон байна. Энэ хэсгийн эргэлт огцом учраас хоёр хоногийн өмнө осол гарч, ОХУ-аас зорчиж явсан автомашин осолдон, зорчиж явсан хоёр хүн хүнд бэртсэн аж. Тэднийг авахаар ОХУ-ын Тува улсаас нисдэг тэрэг ирж, Улаанбаатар хот руу хүргэсэн байдаг. Уг машиныг ачиж явахаар өглөө нь хүмүүс ирэхэд дахин нэг машин яг адилхан осолдсон байсан нь Увс аймгийн иргэн дээрх хоёр залуу байжээ.
Замын энэ огцом эргэлт дээр анхаарлын тэмдэг болон өөр бусад осол аваараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох газрууд нь яаралтай авахгүй бол осол аваар ар араасаа цуварч, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд хохирч, эд хөрөнгө сүйдсээр байх бололтой. Мөн Увс аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Сүх-Очир өнгөрсөн бямба гарагт Өндөрхангай суманд явж байгаад зуурдаар таалал төгсжээ. Энэхүү хэргийг аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа аж.
More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3.002 жолоочийг илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас "Дүрмээ мөрдье" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ оны зургаадугаар сарын 02-ны өдрөөс долоодугаар сарыг дуусталх хугацаанд зохион...
Шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэхдээ тус клубийн ажилчдад хутга тулган айлган сүрдүүлжээ
Нийслэлийн прокурорын газраас Т, Г нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....
Сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн зардлыг нэмлээ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг...