УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын чуулган өнөөдөр хуралдана. Байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүний дараа чуулган хуралдаж Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм байна. Мөн чуулганы хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн томилох асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Шадар сайдад хандан “Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар” тавьсан асуулгын хариуг сонсохоор төлөвлөжээ. Харин Ерөнхийлөгчийн хийх хаалттай мэдээллийг хойшлуулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Кёкүшюүзан Д.Батбаярыг Богд ууланд газар авахдаа хууль зөрчсөн үндэслэлээр шалгаж байна
Next post “Үдийн цай”-ны төсөв 50 хувиар нэмэгджээ