Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Адекола Олавасен Азеез, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Анози Дарлингтон Дон, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Ариунзул нарыг холбогдох эрүүгийн хэрэгт буруутгаад буй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг соёлын дурсгалт зүйл, музейн үзмэр, эртний амьтны, ургамлын өвөрмөц ховор үнэт олдвор, археологийн, палеонтологийн олдвор, эд өлгийн зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
More Stories
Ахуйн үйлчилгээний салбарынхан түрээсийн дарамт шахалтаас салахыг хүсч байна
Нийтийн ахуйн үйлчилгээний салбарын төлөөллүүд түрээсийн дарамт шахалт, ажиллах болон амьдрах орчны нөхцөл байдлаа сайжруулах асуудлаар “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн...
Дроны хууль, туршилтын бүс, сургалтын хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг хуралдлаа
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү дроны хуулийн төсөл, туршилтын бүс байгуулах, дрон нисгэгч операторуудыг сургах сургалтын хөтөлбөр боловсруулах...
Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт түргэний тэрэг хот хоорондын автобустай мөргөлдсөн авто ослын улмаас 6 хүн нас барж, 2 хүүхэд гэмтжээ
Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт байх Талын-Уул гэх газар буюу Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 170 дахь км-ийн ойролцоо Toyota...
Цахим худалдааг эрчимжүүлэхэд БНХАУ-тай хамтарна
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан болон бусад албаны...
ЭМДС-ААС ХАРИУЦАХ ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭЧИЛСЭН ТАРИФЫГ МӨРДӨЖ ЭХЭЛЛЭЭ
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн 03 дугаар тогтоолоор эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах эмнэлгийн...
Мэдээллийн технологийн салбарынхан Зүүн бүсэд чуулна
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгийн санаачилгаар “Зүүн бүсийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн чуулган – 2025” энэ сарын 14-15-ны...