Төрийн албаны зөвлөлөөс Тээврийн цагдаагийн албатай хамтран гэнэтийн шалгалт хийх үеэр Гаалийн Ерөнхий Газрын/ГЕГ/ машины урд салхины шилэнд гэрэл бууруулагч наасан зөрчил илэрсэн тухай бид мэдээлсэн билээ.
Тээврийн цагдаагийн албанаас тус машины жолоочид өчигдөр хариуцлага тооцсон байна.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал “ГЕГ-ын машины жолоочид өчигдөр хоёр төрлийн арга хэмжээ авсан.
Нэгдүгээрт, Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 6.6 дахь заалтыг үндэслэн машины салхины урд шилэнд наасан хар тенийг хуулж, 20,000 төгрөгөөр
Хоёрдугаарт, Зөрчлийн тухай хуулийн 14.7.20 дэх заалтаар суудлын хамгаалах бүсээ зүүгээгүй байсан зөрчилд 20,000 төгрөгөөр торгож, нэг оноог хассан” гэлээ.
Албаны машинаар хүүхэд зөөсөн асуудалд ТЦА хариуцлага тооцох эрхзүйн үндэслэл байхгүй тул Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу арга хэмжээг авч байгааг тэрбээр хэллээ.
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...