Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийг чөлөөлж, Э.Батбаярыг энэ сарын эхээр томилсон. Тэгвэл өчигдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ерөнхий зөвлөхөөр ажиллаж байсан гавьяат хуульч Б.Сарантуяаг албан тушаалаас нь чөлөөлжээ.
Б.Сарантуяа нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах Салхитын мөнгөний ордын хэрэгт татан шалгаж эхэлсэн бөгөөд үүнтэй холбогдуулан албан тушаалаас нь чөлөөлсөн талаар эх сурвалж мэдээллээ.
Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Зоригийг чөлөөлөх тогтоолыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна. Түүний өндөр насны тэтгэвэрт гарах хугацаа болсон тул ШЕЗ-өөс чөлөөлөх тогтоол гарган, Ерөнхийлөгчид хүргүүлжээ.
Тэрбээр 2010 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрөөс 2019 оны гуравдугаар сарын 28-ныг хүртэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад Ерөнхийлөгчийн зарлигаар Ерөнхий шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлөөд байсан билээ.
Өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргасан шүүгч Ц.Зоригийг Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн Ерөнхийлөгчийн зарлиг гарсан байна.
Түүнчлэн ШЕЗ-ийн дарга Э.Батбаярын шийдвэрээр Хэргийн хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Сарантуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. Б.Сарантуяа нь ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаад 2017 онд бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон юм. Түүнээс хойш тухайн үеийн ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржтой гэрээ байгуулан Хэргийн хөдөлгөөний ерөнхий зохицуулагч гэх албан тушаал хашиж байсан билээ.
More Stories
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...