Уулзалтаар гар аргаар олборлох бичил уурхай, Тогтвортой хөгжлийн боловсрол, Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх менежмент, Агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөллийг бууруулах, Ногоон алт, малын эрүүл мэнд төслүүд болон Монгол Улс дахь Швейцарын хөгжлийн агентлагийн үйл ажиллагааны талаар санал солилцов. Мөн ЕБС-ийн сурагчдад байгаль орчны боловсрол олгох Ногоон паспортыг Швейцарийн холбооны улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Беранардино Ригаццонид гардуулсан юм.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн хоёрдугаар үе шат хэрэгжих болсонд талархал илэрхийлээд Монгол Улсын Засгийн газраас хариуцлагатай уурхайг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаагаа дуулгасан юм. Тэрбээр “Байгаль орчны бохирдлоос урьдчлан сэргийлэн бичил уурхайчдын үйл ажиллагааг хязгаарлах нь зүйтэй гэдэг зарчмыг Засгийн газрын зүгээс баримталж байгаа. Ирэх жилүүдэд бичил уурхайчдыг хөдөлмөр эрхлэлтийн сургалтад суулгаж бусад төрлийн ажил эрхлэлт рүү түлхүү шилжүүлэх бодлого баримтлах болно. Агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөллийг бууруулах төсөл дээр манай Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо идэвхтэй хамтран ажиллаж байгаа.
2019 онд Үндэсний хорооны Ажлын алба олон нийтийн мэдлэг мэдээллийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөөг батласан бөгөөд тус төслөөс Агаар.мн сайтыг түшиглэн олон нийтийн мэдлэг мэдээллийг хөгжүүлэх, Ажлын албанд техникийн дэмжлэг үзүүлэх ажлууд төлөвлөгдөн хэрэгжиж байна. Сүүлийн 2 жил бид Швейцарын холбооны улстай аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагааг өрнүүлэх талаар тогтмол ярилцаж байна. Энэ жил 2 улсын парлиаментын дарга нарын харилцан айлчлалаар тус салбарыг хамтын ажиллагааг өргөжүүлэх, холбогч гүүр хэмээн онцолсон. Энэ оны 1 дүгээр сард болж өнгөрсөн Феспо олон улсын үзэсгэлэнд Монгол Улс хамтрагчаар маш амжилттай оролцсон. Иймд тодорхой арга хэмжээ, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг цаашид энэ чиглэлээр дэмжиж болон хамтарч ажиллах хүсэлтэй байна” хэмээсэн юм.
Швейцарийн холбооны улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Беранардино Ригаццони, Швейцарын хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгч Франзиска Фрайбургхаус нар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг хүлээж авч уулзсанд талархал илэрхийлээд хамтарч ажиллах бүрэн боломжтойгоо илэрхийллээ.
Эх сурвалж: БОАЖЯ
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...