3 настай бяцхан хүү давхар орон дээрээ тоглож бгаад туузан хөшигний оосроор хүзүүний зүүлт хийж байна гэж хүзүүгээрээ ороожээ. Шатаар буцаж буух үедээ уяандаа боогдож, сандрахдаа дүүжлэгдсэн байна. Эцэг эхээ дуудах аядсан ч хоолой нь гараагүй тул хэн ч ирсэнгүй. Хэд хэдэн удаа мултрахыг оролдсон ч бүтэлгүйтээд хамгийн сүүлийн удаагийн оролдлогоор нь утас тасарч хүү амьд үлджээ. Эцэг эх нь хүүгийн орилох дуу, их чимээнээр хүү дээрээ ирж…
Хүүгийн ээж бусдад энэ тухай сэрэмжлүүлж, сануулахыг хүсэж энэ талаар сошиалд нийтэлсэн байна. Энэ мэтээр хөшигний утсанд хүүхдүүд их орооцолдож, золгүй байдлаар энддэг аж.

Гэртээ бхдаа ч аюулгүй байдлыг үргэлж сахиж, энэ мэт дэл сул оосор, уяаг хүүхдийн гар хүрэхгүй болгож, далдлаарай! Туузан хөшигнөөс үүдэлтэй осол түгээмэл. Гэвч туузан ч бай, үгүй ч бай хөшигний аюулгүй байдал нэн чухал. Бидний анзаардаггүй 1 хэсэг бол энэ.
Үүн дээр нэмээд хэлэхэд хүүхдийн ор, манежны ард, ойролцоо элдэв кабель утас байдаг бол нэн даруй далдалж, холдуулаарай. Ийм утсанд багачууд бас орооцолдож амиа алддаг тухай гадны постуудаас мэдээлэл, санамжууд их харж бгаа … Ганцхан жишээ дурдахад 2018 оны 10 сард Англид 1 настай бяцхан охин Жессика хүүхэд хянах төхөөрөмжийнхөө утсанд боогдож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Дэлгэрэнгүйг https://m.theepochtimes.com/mom-issues-warning-after-baby-i… эндээс уншина уу.
Болгоомж хэзээд илүүдэхгүй.
Энэ ээж туузан хөшигний аюулгүй байдлын талаар ярилцдаг эцэг эхчүүдийн группийн линкийг мөн хуваалцжээ.
эх сурвалж:
https://www.facebook.com/100012778578999/posts/599782983790982?sfns=mo
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор “Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал”-ын 12...