УИХ-ын гишүүн асан С.Баярцогт “Оюу толгой” ордыг ашиглах гэрээний 10 жилийн ой болж байгаатай холбогдуулан мэдээлэл хийж байна. Тэрбээр “Оюутолгойн гэрээг одоогоос 10 жилийн өмнө буюу 2009 оны аравдугаар сарын 06-ны өдөр байгуулсан. Уг гэрээ нь хоёр хөршийн ХО-аас давсан хөрөнгө оруулалт байсан төдийгүй зургаан сарын хугацаанд үүргээ биелүүлсэн. Тийм учраас юун түрүүнд С.Баяр, С.Батболдын Засгийн газрын гишүүдэд баяр хүргэе.
Оюу толгой төсөл нь олон жилийн туршид хэрэгжих дэлхийн хэмжээний томоохон бүтээн байгуулалт учир гэрээний хэрэгжилттэй холбоотой сорилт, бэрхшээл тулгарах нь гарцаагүй. Харин зөв гэрээ болсон гэдэг нь цаг хугацааны явцад харагдах болно. Иймд миний бие хууль тогтоогчид, шийдвэр гаргагчид, судлаачид болон олон нийтэд хүргэх зорилгоор “Оюутолгой төслийн 2009 оны гэрээ, холбогдох баримт бичгүүд” гэх 500 гаруй хуудастай товхимолыг гаргалаа. Үүнд гэрээтэй холбоотой бүх баримтууд бий. Яагаад заавал товхимол гаргах болсныг гайхаж байгаа байх.
2018 онд АТГ-аас Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор надад Эрүүгийн хэрэг үүсгэн, тэр даруй 73 хоног хорьсон. Яллагдагчаар татсан үндэслэл нь Монголд ашигтай болгох байсан нэг заалтыг болон 443 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн арга хэмжээ хоёрыг буруутгасан. Үүнийхээ дараа АТГ-аас гэрээг байгуулахдаа хөрөнгө оруулагч талд давуу байдал олгосон байж болзошгүй гэх эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах үйл ажиллагааг явуулахдаа 4 бүлэг шинжээчийн дүгнэлтүүд гаргасан. 4 бүлэг шинжээчдээс 3 нь Оюутолгой төслийн 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Хуль нийлүүлэгчийн гэрээ, 2011 онд байгуулсан Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлүүлэгчийн гэрээтэй холбоотой сөрөг дүгнэлт гаргаагүй. Харин уг гэрээний хэрэгжилтийг хангах үүрэгтэй ТЕГ-ын таван байцаагчаас бүрдсэн шинжээчийн баг улсад их хэмжээний хохирол учруулсан гэх алдаатай дүгнэлт хийсэн” гэв.
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...