Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6-д заасан “Залуучуудын амьдрах, сурч боловсрох, хөдөлмөрлөх таатай орчин бүрдсэн, хотын хөгжил, орчин соёл, тохижилтод залуучууд манлайлсан хот болох” зорилтыг хангах хүрээнд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Боломж таны гарт” уриатайгаар “ОРОЛЦООД ХӨГЖЬЕ” дүүргүүдийн Залуучуудын хөгжлийн төвийн дэргэдэх “Шилдэг оролцооны клуб шалгаруулах уралдаан”-ыг 2019 оны 08-р сарын 12-ны өдрөөс 10-р сарын 26-ны өдрийг хүртэл зохион байгууллаа.

Тус уралдааны шагнал гардуулах үйл ажиллагааг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын орлогч даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул нээж, клубын гишүүдэд урмын үг хэлэн, цаашид илүүг сэтгэж, түүнийгээ ажил хэрэг болгон нийгмийг түүчээлэн сайн дурын үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллахыг хүслээ.

Өсвөр үе, залуучуудын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин, соён гэгээрүүлэх ажлыг залуучуудын оролцоонд тулгуурлан хийх, залуучуудын хүсэл, сонирхол, эрэлт, хэрэгцээнд тулгуурласан, эерэг хандлага зан үйлд уриалсан үйл ажиллагаа явуулдаг шилдэг клубүүдийг дэмжих зорилгоор
энэхүү уралдааныг зохион байгуулсан юм. Уралдааны нийт шагналын сан 1,600,000 төгрөг байсан бөгөөд
5 дүүргийн сонирхлын клубүүд оролцож, материалаа ирүүлснээс ажлын хэсэг 7 үзүүлэлтээр, 350 хүртэлх оноо өгч, байр эзлүүлсэн юм.
Тухайлбал:
1-р байр “Мэргэн” мэтгэлцээний клуб /Сүхбаатар дүүрэг/
2-р байр “Туул” ротаракт клуб /Сүхбаатар дүүрэг/
3-р байр “Эрүүл мэндийг дэмжигч” сайн дурын клуб /Сонгинхайрхан дүүрэг/
4-р байр “Мазаалай 16” залуучуудын клуб /Чингэлтэй дүүрэг/
5-р байр “Ургац” залуучуудын клуб /Чингэлтэй дүүрэг/
6-р байр “Эрхэс” залуучуудын клуб /Чингэлтэй дүүрэг/
7-р байр “Nabi” залуучуудын клуб /Нийслэлийн Залуучуудын хөгжлийн төв/
8-р байр Санхүү, эдийн засгийн их сургуулийн “Ротаракт” клуб /Баянзүрх дүүрэг/
9-р байр “ОТИС-2030” клуб /Баянзүрх дүүрэг/ тус тус шалгарлаа.
More Stories
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...