“Таван толгой түлш” ХХК-ийн шахмал түлшний үйлдвэрт өчигдөр орой гал гарсан байна.

Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Таван толгой түлш” ХХК-ийн шахмал түлшний үйлдвэрийн хоёрдугаар шугамын хоёрдугаар хатаах хэсэгт шахмал түлш шатаж байна гэсэн дуудлагыг аравдугаар сарын 30-ны өдрийн 19:15 цагт онцгой байдлын байгууллагаа хүлээн авч, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтай найман км замыг туулан 19:25 цагт очиж 1 цаг 40 минут ажиллаж галыг унтраасан байна.

Энэ талаар Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд болох хэвлэлийн хурлын үеэр НОБГ-аас мэдээлэл өгөх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Хамтарсан удирдах хорооны аравдугаар хуралдаан болов
Next post Зарим газрын согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг хүргүүлжээ