Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Т.И.Максимовтой ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яаманд уулзаж, хоёр болон гурван талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.
Уулзалтаар аж ахуйн нэгжүүд Европын Холбооны орнуудаас импортоор авч буй зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх болон Владивостокт худалдааны төлөөлөгчийн газар байгуулах асуудлыг урагшлуулах талаар ярилцав.
Гурван талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр авах арга хэмжээний талаар ярилцаж, эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хэрэгжилтийг урагшлуулах хамтарсан Ажлын хэсгийн дарга нарын уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохирчээ.
More Stories
Гашуунсухайт боомттой холбох хэсгийг 2027 онд ашиглалтад оруулна
Монгол, Хятадын хоёр дахь хил дамнасан төмөр зам болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын дээд бүтцийн ажлыг 2026 оны...
Буриад улстай харилцаа,хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулганд оролцох үеэрээ Алс Дорнодын үзэсгэлэнгийн талбай, Буриадын павильоноор зочилж Бүгд...
Ерөө голын усыг бохирдуулсан зөрчлийг тогтоон холбогдох арга хэмжээг авч ажиллав.
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас Ерөө сумын цагдаагийн тасаг, Байгаль орчны албатай хамтарсан хяналт шалгалтыг тус аймгийн Ерөө сумын 3 дугаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо “Алс Дорнод: Хүний сайн сайхны...
