Есдүгээр сард Өмнөд Солонгост хууль бусаар ажиллаж, амьдарч байсан Казахстаны иргэн автомашин жолоодож яваад 7 настай хүүг мөргөж гэмтээсэн юм.

Тэрээр хэргийн газраас зугтаж, маргааш нь Узбекистанаар дамжин эх орондоо буцсан байна. Тэгвэл 20 настай уг этгээдийг шилжүүлж авах талаар хоёр улсын албаныхан удтал хэлэлцсэний эцэст Казахстанаас Өмнөд Солонгост хүлээлгэн өгчээ.

Түүнийг Даваа гарагийн өглөө Инчеон Олон Улсын нисэх буудалд газардахад нь Өмнөд Солонгосын цагдаа баривчилсан байна. Сэжигтэн есдүгээр сарын 16-нд Өмнөд Гёнсан мужийн Чанвон хотод жолооны үнэмлэхгүй, бусдын нэр дээр бүртгэлтэй автомашин жолоодож яваад нэгдүгээр ангийн сурагч хүүг мөргөж гэмтээсэн юм.

Энэ хэргийн улмаас Өмнөд Солонгосын хууль зүйн яам хууль бусаар тус улсад оршин сууж байсан гадаадын иргэдийг нутаг буцахад гэмт хэрэг үйлдсэн эсэхийг нь нарийвчлан шалгадаг болоод байгаа.

 

Эх сурвалж: Korea Times

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Энэ онд 102.6 мянган суралцагч төгсчээ
Next post Түрээслэх сурах бичгүүдийг тарааж эхэлжээ