Өнөөдрийн байдлаар нийслэл хотын хэмжээнд угаарын хийд хордсон гэх дуудлага цагдаагийн байгууллагад 200 гаруй бүртгэгдсэн. Тодруулбал, нийт 129 өрхийн 364 хүн угаарын улмаас эмнэлэгт хандсан бөгөөд зургаан хүн амь насаа алджээ.

Өнгөрөгч амралтын өдрүүдийн тухайд, бямба гараг буюу аравдугаар сарын 12-ны 06:00 цагаас аравдугаар сарын 13-ны өглөөний 06:00 цаг хүртэл 15 өрхийн 37 иргэн эмнэлэгт хандсанаас, 20 иргэнд гэрээр зөвлөгөө мэдээлэл өгч бусад нь харьяа дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Харин өчигдөр буюу ням гарагт угаарын хийд хордсон гэх 12 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, 32 иргэн угаартсан гэх мэдээлэл байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Нас барсан иргэний угаартсан эсэхийг тогтооно
Next post Ж.Эрдэнэбат: “Хэрх элч” ХХК нь миний тодорхой хувь эзэмшдэг, миний дүүгийн компани