“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Шийдвэрлэлтийн хяналт хариуцсан ажилтан Ө.Сарангуатай ярилцлаа.
-“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа цахим хэлбэрт тэр дундаа өргөдөл, гомдлын систем цахим хэлбэрт шилжсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?
Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, чирэгдэлгүй, ил тод, түргэн шуурхай үйлчилгээг иргэдэд хүргэх зорилтын хүрээнд Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал eservice.ulaanbaatar.mn, Нийслэлийн дотоод удирдлагын UB ERP системүүд хэрэглээнд нэвтэрсэн. Иргэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэх явцыг хянах, мэдээллийг цахимаар авах нөхцөл бүрдсэн.
-Иргэд хэрхэн eservice.ulaanbaatar.mn цахим системээс өргөдөл, гомдлын хариугаа харах боломжтой вэ?
Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн порталд Үндэсний танилт нэвтрэлтийн нэгдсэн ДАН системээр бүртгүүлж, нэг удаагийн нууц үгээр нэвтэрч өөрийгөө цахим орчинд таньж баталгаажуулсны дараа тухайн хүний өмнө нь гаргасан өргөдлийн шийдвэрлэлтийн тухай мэдээллийг Өргөдөл цэсээс харах боломжтой.

-Нийслэлийн иргэд өөр ямар хэлбэрээр өргөдөл, гомдол гаргах боломжтой вэ?
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Хотын дарга сонсож байна 1800-1200 тусгай дугаарын утас, Засгийн газрын 11-11 төв, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил зэрэг салбаруудад, Eservice.ulaanbaatar.mn цахим хуудас, “Check my service” гар утасны аппликейшн, Хороо, НМХГ-ын тусгай дугаар, 131200 дугаарт мессэжээр гэх мэт олон эх сурвалжаар өргөдөл, гомдол гаргаж болно.
Бид эдгээр эх сурвалжаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад гаргасан өргөдөл, гомдлыг Нийслэлийн дотоод удирдлагын UB ERP системд бүртгэн авч холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлж, шийдвэрлэлтийн хугацаа болон чанарт хяналт тавин ажилладаг.
-Иргэн өөрийн гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт шийдэгдсэн эсэхийг хэрхэн мэдэх вэ?
Бид өргөдөл, гомдол шийдвэрлэгдсэн даруйд иргэний гар утаст “Таны өргөдлийн хариу гарлаа. Та өргөдлийн хариугаа eservice.ulaanbaatar.mn цахим хуудас болон 1800-1200 утсанд хандаж авна уу” гэсэн бичил зурвас хүргэдэг. Шийдвэрлэсэн өргөдлийн хариуны дэлгэрэнгүйг -ээс харах боломжтой байдаг.
https://eservice.ulaanbaatar.mn/#/complaints энэ хаягаар дэлгэрэнгүй зааварчилгаа авах боломжтой.
Эх сурвалж: Нийслэлийн мэдээлэл, технологийн газар
More Stories
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
“Оюу Толгой” төслийн Монголд ногдох өгөөжийг 60 хувиас нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сард “Оюу Толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар “Оюу Толгой” ХХК болон “Рио...