Конгресс дахь тагнуулын байнгын хорооны дарга Адам Шифф өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өрсөлдөгчөө гүтгэн, нэр хүндийг унагах зорилгоор Украины талд дарамт шахалт үзүүлсэн нь батлагдвал түүнийг огцруулах асуудлыг хөндөх боломжтой талаар мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг мэдээлэв.
Тус байнгын хороонд АНУ-ын тагнуулын байгууллагын нэрээ нууцалсан нэгэн ажилтан гомдол гаргажээ. Тэрбээр гомдолдоо, долдугаар сарын сүүлээр Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьж, Ардчилсан Намаас 2020 оны сонгуульд нэр дэвшиж буй Жо Байдентай холбоотой хэргийг шалгахыг хүссэн тухай мэдээлсэн байна.
Обамаг Ерөнхийлөгч байх үед Жо Байден Украинтай харилцах гадаад бодлогыг тэргүүлж, хүү Хантер нь Украины байгалийн хийн компанийн хувь эзэмшигч байсан аж. Жо Байден тухайн үед хүүгийнх нь компанийн авлигын хэргийг шалгаж байсан Украины прокурорыг халуулах хүсэлт тавьж байснаа хүлээн зөвшөөрсөн ч энэ нь хүүгийнх нь бизнестэй хамааралгүй болохыг мэдэгдсэн байна.
Трамп өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа “Би Байденыг харлуулах гэж утсаар яриагүй. Гэхдээ тэр маш муу зүйл хийснийг би хэлж чадна” хэмээн ярьжээ. Энэ үеэр тэрбээр өөрийн хуульчаар Конгрессын өмнө мэдүүлэг өгүүлэхээс айхгүй байгаагаа мэдэгдсэн байна.
АНУ-ын улс төрийн дотоод тэмцэл Украины Ерөнхийлөгч Зеленскийг хүнд байдалд оруулжээ. Хэрвээ тэрбээр Трамп өөрт нь шахалт үзүүлснийг баталбал Украин АНУ-ын өнөөгийн засаг захиргааны дэмжлэгийг авч чадахгүйд хүрнэ. Трампыг хамгаалсан тохиолдолд 2020 онд сонгогдох шинэ Ерөнхийлөгчийн засаг захиргаатай харилцах харилцаанд асуудал үүсэх эрсдэлтэй аж.
Эх сурвалж: TASS, REUTERS
More Stories
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр...
Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй
Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй. Зарим иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй,...
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” сэдэвт салбар чуулган амжилттай зохион байгуулагдлаа
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” хэлэлцүүлэг өнөөдөр /2025.10.09/ ХЗДХЯ-д боллоо. Хэлэлцүүлэгт хууль зүй, дотоод хэргийн салбарт ажиллаж буй 35...
Аравдугаар сард зохиогдох бөхийн барилдааны хуваарь
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос аравдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хувиарийг танилцууллаа. Аравдугаар сарын 04-05 өдөр...
Toyoto sai маркийн машины жолооч хэвийн бус байх үедээ жолоо барьж, урсгал сөрөн нийтийн тээврийн автобустай мөргөлдсөн ноцтой осол гарчээ
2025 оны 08-р сарын 13-ны өглөө 06:00 цагийн үед Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн замд Toyoto sai маркийн машины жолооч хэвийн...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...