Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр замын их засвар шинэчлэлийн ажил одоогоор 40 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж, эхний багц дээр асфальт бетон хучилтыг хийж эхэлжээ.

Эхний багц буюу Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто замын барилгын ажлыг 244 ажилтан, 107 машин, техниктэйгээр гүйцэтгэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ хэсгийн замын асфальт бетон хучилтыг хийж эхэлжээ.

Ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын дөрвөн компани ажиллаж байгаа бол туслан гүйцэтгэгчээр “Эсто” ХХК, “Үйлсийн зам” ХХК зэрэг дотоодын 10 гаруй аж ахуйн нэгж бүтээн байгуулалтыг хийж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Талийгаач цустай гар, хөлөө угаалгүй явж байсан юм билээ
Next post Авто тээвэр шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар байнгын хяналт тавин ажиллаж байна