Зам, тээврийн салбарын 2019-2020 оны “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах” ажлын хүрээнд Автотээврийн үндэсний төвөөс “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах” ажлын хэсэг байгуулж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 15 багц ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
ЗТХЯ-ны дэд сайдын “Төлөвлөгөөт шалгалт хийх тухай” хяналт шалгалтын Удирдамжийн дагуу Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ байгуулсан Улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж буй нийт 61 аж ахуйн нэгж байгууллагаас 60 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулж байна.
Тус хяналт шалгалтаар Улаанбаатар хот болон орон нутгийн салбар төвүүдийн тоног төхөөрөмж, барилгын сантехник, дулаан, цахилгааны шугам, сүлжээний засвар, дулаалга, үйлчилгээг хийлгэж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангах, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ажлын хүрээнд нийт 29 салбарыг хамруулаад байна.
Тус үйлдвэрийн газраас улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж буй аж ахуйн нэгж байгууллагуудад жолооч нарыг өвлийн хувцсаар бүрэн хангасан, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд хийгдэх байгууллагын захирлын нэрэмжит шалгалтыг дотооддоо зохион байгуулсан, сэлбэг, тос тослох материалын нөөцийг тодорхой төвшинд бүрдүүлж, жолооч нарыг шугам замд заавал авч явах сэлбэгээр хангалт хийж өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах шаардлагыг тавьдаг.
Улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж буй аж ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах ажлын хүрээнд техникийн хяналтын ээлжит үзлэгийг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд Улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж буй 61 ААНБ-ын 728 тээврийн хэрэгслээс 488 тээврийн хэрэгсэл буюу 67 хувийг хамруулснаас 55 тээврийн хэрэгсэл тэнцээгүй байна.
Энэ хүрээнд улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж байгаа нийт гэрээт аж ахуйн нэгж, байгууллагуудын тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, тээвэрлэлтийн явцад зорчигч болон иргэдийн амь нас, эд хөрөнгийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор байршил тогтоох төхөөрөмжийн тусламжтайгаар 24 цагийн турш хяналт тавьж, шуурхай зохицуулалтаар ханган ажиллаж байна.
“Цаг уур, орчны шинжилгээний газар”-тай байгуулсан гэрээний дагуу “Автозамын дагуух цаг агаарын 4 хоногийн урьдчилсан мэдээ”-г долоо хоног бүрийн Даваа болон Баасан гарагуудад авч, Улаанбаатар хот дахь зорчигч үйлчилгээний төв, орон нутгийн автотээврийн төвүүд болон улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн аж ахуйн нэгжүүдэд хүргүүлэн тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах талаар зааварчилгаа өгч болзошгүй саатал, зөрчлөөс урьдчилан сэргийлэхээс гадна цаг агаар хүндэрсэн үед хаагдаж, боогддог зам даваануудын судалгааг гаргаж “Онцгой байдлын ерөнхий газар”, ЗТХТөв, орон нутгийн АЗЗА-тай хамтран зорчих хэсгийн бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна.
More Stories
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр...
Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй
Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй. Зарим иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй,...
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” сэдэвт салбар чуулган амжилттай зохион байгуулагдлаа
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” хэлэлцүүлэг өнөөдөр /2025.10.09/ ХЗДХЯ-д боллоо. Хэлэлцүүлэгт хууль зүй, дотоод хэргийн салбарт ажиллаж буй 35...
Аравдугаар сард зохиогдох бөхийн барилдааны хуваарь
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос аравдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хувиарийг танилцууллаа. Аравдугаар сарын 04-05 өдөр...
Toyoto sai маркийн машины жолооч хэвийн бус байх үедээ жолоо барьж, урсгал сөрөн нийтийн тээврийн автобустай мөргөлдсөн ноцтой осол гарчээ
2025 оны 08-р сарын 13-ны өглөө 06:00 цагийн үед Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн замд Toyoto sai маркийн машины жолооч хэвийн...