Говь-Алтай аймагт өчигдөр хүн амины ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, Есөнбулаг сумын Наран багийн ойролцоо уулын бэлд иргэн Г.Мөнхбаяр эхнэр Б-гээ хардаж зодож, улмаар амийг нь хөнөөгөөд Приүс 20 маркийн машинд цогцсыг нь хийгээд галдан шатаасан байна. Эх сурвалжийн хэлж буйгаар “Нөхөр Г.Мөнхбаяр нь Howo маркийн ачааны машин барьдаг бөгөөд хил рүү ачаа ачдаг байсан. Хэрэг гардаг өдөр ачааны машинтай Бигэр суманд ачаа буулгах гэж яваад түлш дуусч эхнэрээ шатахуун аваад ир гэж дуудсан юм билээ. Тэгээд эхнэр нь өөрийнхөө машинтай шатахуун аваад хээр байгаа нөхөр дээрээ очтол хардаж зодоод амийг нь хөнөөжээ. Тэд гурван хүүхэдтэй бөгөөд хоёр охин нь дагавар юм байна. Харин бага хүү нь Г.Мөнхбаярын хүүхэд” гэв.
Ийнхүү гурван хүүхэд ээжгүй өнчирч хоцорсон харамсалтай аймшигт хэрэг гарсан байна. Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд сэжигтэн Г.Мөнхбаярыг цагдан хорьсон байгаа ажээ.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
