Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын дэд даргын 01/234 дугаартай удирдамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, иргэний “Сүүн зайрмаг”-ны худалдаалалтын байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдлээ.

Шалгалтаар Сүүн зайрмагны шингэн сүүн хольцыг хаана үйлдвэрлэсэн тодорхойгүй, бүтээгдэхүүний шошгод үйлдвэрлэсэн болон дуусах хугацаа цувралын дугаар, орц бүрдүүлэгчийн жагсаалт тэмдэглэгээгүй, 100 гр дах илчлэг, шимт бодисын мэдээлэл болон хэрэглэх заавар, гаж нөлөө тусгагдаагүй байна. Мөн шинжилгээ баталгаажилтгүй саваар, зориулалтын бус тээврийн хэрэгслээр шингэн бэлдэц зөөвөрлөж байгаа дутагдал илэрч байгаа тул иргэн та бүтээгдэхүүний шошгын мэдээлэлийг сайтар үзэж сонголт хийж байхыг зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post “Жаст групп” ХХК-аас 40 сая ам.долларыг нөхөн төлүүлэх асуудалд прокурор оролцуулахыг хүслээ
Next post Монголын Хүүхдийн спортын VI их наадамд спортын 21 төрөлд 272 тамирчин 57 багш дасгалжуулагч оролцоно