Испанийн “Барселона” клубын довтлогч, Аргентины хөлбөмбөгчин Лионель Месси 2018-2019 улирлын дүнд Аваргуудын лигийн шилдэг довтлогчоор шалгарчээ.

Шагналтнуудыг тодруулах ёслол Монако хотод өнгөрсөн пүрэв гарагт болжээ. Мессигээс гадна энэ төрөлд Ливерпүүлийн тоглогч Садьо Мане, Ювентусын тоглогч Криштиану Роналду нар өрсөлдсөн байна.

Аваргуудын лигийн улирлын шилдэг хамгаалагчаар Ливерпулийн тоглогч Виржил ван Дейк тодорчээ. “Аякс” багаас”Барселона” руу шилжсэн Френки де Йонг шилдэг хагас хамгаалагчийн шагналыг хүртсэн байна. Түүнчлэн Ливерпүүлийн хаалгач Алиссон шилдэг хаалгач болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Оюутнуудын автобусны картыг ажлын 3-10 хоногт багтаан олгоно
Next post “ШШГЕГ Сангийн яамны давсан орлогоос 1.5 тэрбум гаруй төгрөгөөр 29 автомашин худалдан авсан”