Тэрбээр Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллаж, Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 километр хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулсан бол наймдугаар сарын 18-21-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллав.
Баян-Өлгий аймагт шинээр баригдсан Хашаатын даваа-Толбо сум чиглэлийн 60 километр хатуу хучилттай авто замын барилгын ажил дөрвөн жил үргэлжилсний эцэст дуусгавар болж, Улсын комисс ажиллан, тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ. Уг төслийн зөвлөхөөр БНЭУ-ын ICT SAIN CONSALTING LLC компани ажилласан бол ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын Чайна Хуаши Энтерпрайзис Лимитэд ХХК ажиллалаа.
Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжсэн энэхүү авто замын зорчих хэсгийн өргөн 7 метр, хоёр талдаа 1.5 метр хөвөөтэй, 5 сантиметр зузаан асфальтан хучилт, 69 хоолой, 15-30 метрийн урттай гурван ширхэг гүүртэй, олон улсын шаардлага стандарт бүхий авто зам юм. Одоогоор замын зарим хэсэгт тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч зэрэг ажил хийгдэх үлдсэн бөгөөд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан есдүгээр сарын 15 гэхэд үлдсэн ажлаа хийж дуусгасан байхыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.
Энэхүү авто зам нь баруун бүсийн босоо тэнхлэгийн Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлд хамаардаг бөгөөд энэ нь ОХУ, Монгол Улс, БНХАУ гурван улсын Новосибирк – Барнау – Горно Алтайск – Ташанта – Улаанбайшинт – Ховд – Ярант – Такешкен – Өрөмч – Каши – Хонкираф гэсэн чиглэлээр дайран өнгөрч, Монгол Улсын нутаг дэвсгэрээр нийт 756 километр авто замын сүлжээг хамардаг. Энэхүү сүлжээг Баруун босоо тэнхлэгийн авто зам гэж нэрлэдэг ба Монгол Улсын баруун бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд төдийгүй бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдол бүхий авто зам юм. Түүнчлэн ОХУ, Монгол Улс, БНХАУ хооронд “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн хүрээнд дээрх авто замын сүлжээг дамжин өнгөрөх олон улсын тээвэрлэлтэд идэвхтэй ашиглах зорилтыг тавин ажиллаж байгаагаас бүс нутгийн төдийгүй улсын аялал жуулчлалын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн үзэж байна.
More Stories
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...
“Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Нямаа нь 1990-ээд оны Монголын яруу найргийн шинэчлэлийг түүчээлэгчдийн багш байв”
Монгол түмнийхээ түүх, соёл, хэл бичиг, уран зохиол, өв уламжлалыг эрхэмлэн дээдэлж, судлан таниулж, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд нэгэн насны...