Эдгээрийн нэг нь ЧД-ийн Засаг дарга Ж.Эрдэнэбат гэх мэдээллийг эх сурвалж мэдээлж байв. Тэрбээр тус дүүргийн Засаг даргаар томилогдохын тулд УИХ-ын гишүүн Д.Ганболдын татаас, түлхээсээр энэхүү суудалд тухлах болжээ. Өөрөөр хэлбэл, Ж.Эрдэнбатыг мэдэх ойрын хүмүүс нь Д.Ганболд гишүүний “халаас”-ны хүн төдийгүй бүхий л үүрэг даалгавараа төрийн ордон хийгээд түүний өрөөний үүдийг сахиж байгаад чиглэл авдаг гэх мэдээллийг өгсөн юм. Ямартай ч томилуулсан хүнээсээ үүрэг даалгавар авч, төрийн ажлыг залгуулж буй Ж.Эрдэнбатыг Чингэлтэй дүүргийн бүх ажлыг гацааж байгаа хэмээн үзэж ИТХ-ын төлөөлөгчид ийнхүү ажлаасаа чөлөөлөгдөхийг шаардаж, сайн дураараа өргөдлөө өгч албан тушаалаасаа түдгэлзэхийг шаардах болсон аж. Д.Ганболд нь УИХ-ын гишүүн болохоосоо өмнө тус дүүргийн Засаг дарга байсан гэдгийг хүн бүр мэднэ. Тиймээс тэрбээр өөрийнхөө залгамж халаа болгож хэний ч мэдэхгүй байсан Ж.Эрдэнбатыг ногоон гэрлээр ЧД-ийн Засаг дарга болгоход гол нөлөө үзүүлж “халаас”-ныхаа хүн болгоод зогсохгүй давхар дүүргийн ажлыг ч төрийн ордноос удирдах болсон аж.
Мэдээж УИХ-ын гишүүн Д.Ганболдыг дүүргийн Засаг даргаас УИХ-ын гишүүн болгоход голлох нөлөө үзүүлсэн хүн нь УИХ-ын дарга асан М.Энхболд. Өөрөөр хэлбэл, тэрбээр М.Энхболд гишүүнтэй ойрын садан төрлийн холбоотой хүн учраас улстөрд хүчээ авсан тухайг МАН-ынхан одоо ч ярьдаг юм.
Ямартай ч намрын улстөр энэ мэтээр үргэлжилж ирэх сар гэхэд УИХ-ын гишүүн Д.Ганболдын хүн гэгддэг Ж.Эрдэнэбат Засаг даргаасаа огцорч дараагийн хүн нь хэн болох бол гэсэн хүлээлт МАН-ынханы дунд байна.
More Stories
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно. Хэрвээ хүүхдүүд эдгээрийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эх,...
БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа
Энэ хүрээнд чип үйлдвэрлэл болон дата төвийн төслүүдэд Samsung Electronics, SK Hynix тэргүүтэй үндэсний компаниудаас багадаа 1,350 их наяд вон...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
“Ард түмэн” гэж уйлсан дүр, ард нь өрнөх томилгоо
Сэтгүүлч Х.Ганзаяа Камерын өмнө “ард түмэн” гэж уйлж хувилгаан дүр эcгэж, цаанаа томилгоогоо наадмын өмнө шургуулдаг та нар бузар худалч...
Даншиг наадамд улсын заан Д.Анар түрүүлж, улсын начин Б. Түвшинтөгс үзүүрллээ
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр "Хүрээ цам-Даншиг наадам 2026" шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдэд...
УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Хууль тогтоомжийн хэрэгжилт-Эрчим хүчний салбарт” сэдвийн хүрээнд өнөөдөр /2026.06.25/ эрчим хүчний салбарын инженер, экспертүүдтэй...
